Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүллээ

Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүллээ

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, гүйцэтгэх захирал П.Бямбацэрэн, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Товуусүрэн нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай сонордуулга, албан шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэд ахмадын амьдралын чанар, тэгш бус байдал, нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтэд анхаарал хандуулахыг уриалсан юм. Уг шаардлага нь дараах чиглэлүүдийг онцолж байна:

  1. Ахмадын нийгмийн оролцоо, тэгш боломжийг нэмэгдүүлэх
  2. Эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах
  3. Тэтгэврийн тогтолцоог оновчтой болгож, зөрүүг арилгах
  4. Ахмадын мэдлэг, туршлагыг залуу үед дамжуулах, хамтын ажиллагааг дэмжих

Шаардлагын эх хувийг дараах холбоосоор дарж хүлээн авч үзнэ үү

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *