Монголын ахмадын холбоо (МАхХ)-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал (ГБХНХ)-ын сайд Т.Аубакиртай уулзаж ахмад настны талаар цаашид авах арга хэмжээний асуудлаар санал солилцов. Ц.Сүхбаатар Ахмад настны тухай шинэ хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, хэмжээг нь нэмэгдүүлэхэд шаардагдах 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг 2026 оны төсвийн төсөлд тусгуулах, ахмадын орон нутгийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь заалт, Засгийн газрын 124 дүгээр тогтоолд зааснаар МАхХ-ны зардлыг 2025, 2026 оны төсөвт тусгуулан боломжит хэмжээгээр батлуулж өгөхийг хүслээ.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир Ахмад настны хуулийг хэрэгжүүлэх талаар яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-т чиглэл өгч, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдсон тооцоо судалгааг дахин хянаж холбогдох арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.