Аргачлалыг боловсруулсан талаар

1.    Аргачлалыг боловсруулсан талаар

Аргачлалын төслийг боловсруулахдаа Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан ХХИ, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Хөгжлийн индекс (ХИ) тооцох тухай” 88 дугаар тогтоол, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) -ын гаргасан “URBAN HEART”–(Хотын Зүрх) “Хотын эрүүл мэндийн индекс” гарын авлагыг удирдлага болгов.

Аргачлалын төсөлд НЭАБИ тооцоход ашиглах шалгуур үзүүлэлтийн ойлголт, тодорхойлт, зарчим, мэдээллийн эх үүсвэр, тооцох арга зүйг авч үзсэн. НЭАБИ-ийг тооцоход дараах зарчмыг баримтлан аргачлалын төсөлд тусгасан. Үүнд:

  • Үзүүлэлтүүд өөр хоорондоо холбоо хамааралтай байх;
  • Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх;
  • Мэдээллийн эх үүсвэр тодорхой, мэдээлэл нь тогтмол, үнэн бодитой байх;
  • Үндэсний болон орон нутгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байх;
  • Хэмжих боломжтой, тодорхой үзүүлэлтүүдийг сонгосон байхаар авч үзсэн.

Эрүүл аюулгүй байдлын индексийн тооцоонд орох шалгуур үзүүлэлтийг сонгохдоо дараах зарчмыг баримталсан. Үүнд:

  • Хөгжлийн ерөнхий түвшинг илэрхийлдэг байх;
  • Засаг захиргааны бүх түвшинд гардаг байх;
  • Индексийн тооцоонд ашиглах боломжтой байх;
  • Үзүүлэлтийн дээд, доод утгыг тодорхойлох боломжтой байх;

Шалгуур үзүүлэлтийн дээд доод утгыг тооцох нь

  • Үзүүлэлт бүрийн хүрэх түвшинг тодорхойлж тухайн түвшинд хүрсэн эсэхээс нь хамааруулж үнэлэлт дүгнэлт өгнө.
  • Олон жилийн динамик мэдээлэл бүрдээгүй үзүүлэлтийн хувьд хэт ялгаатай буюу outlier утгыг хасч, үлдсэн утгуудын хамгийн ихээс 20 хувь илүү байхаар тооцсон.
  • Тухайн үзүүлэлтийн байж болох хамгийн их утгыг авсан /хувиар илэрхийлсэн үзүүлэлтийн хувьд-100/

Хүснэгт 1. Шалгуур үзүүлэлтийн дээд утгыг тооцсон байдал

Шалгуур үзүүлэлт Дээд утга Тайлбар
Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 30.03м² Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага

(Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт 30 м²)

Нэг хүнд ногдох ил задгай үүссэн хог хаягдлын хэмжээ 1м³ 2014 оны хамгийн их утгаас 20 хувиар илүү
Хатуу хучилттай авто замын нягтшил 40км/км² 2014 оны хамгийн их утгаас 20 хувиар илүү
Нялхсын эндэгдлийн түвшин (1000амьд төрөлтөд ногдох) 100 1990 оноос хойших хамгийн их утгаас 10 хувиар илүү
1000 хүнд ногдох гэмт хэргийн тоо 100 Хороодын 1994 оноос хойших хамгийн их утгаас 20 хувиар илүү
1000 хүнд ногдох зам тээврийн осол гэмтлийн тоо 100 Хороодын 1994 оноос хойших хамгийн их утгаас 20 хувиар илүү
21-ээс дээш насны 1000 хүнд ногдох архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэгийн тоо 30 2014 оны хамгийн их утгаас 20 хувиар илүү
1000 хүнд ногдох теле хяналтын камерын тоо 200 2014 оны хамгийн их утгаас 20 хувиар илүү
Нийгмийн халамж, үйлчилгээ шаардлагатай хүн амын эзлэх хувь 40% Ядуурлын түвшний 1990 оноос хойших хамгийн их утга
Олон нийтийн дунд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувь 10% Нийт хороодын 90 дээш хувь нь 10 хүртэлх хувь
Хаягийн бүртгэлгүй  оршин сууж буй хүн амын эзлэх хувь 10% 2014 оны хамгийн их утгаас 20 хувиар илүү

Татах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *