Ахмадын зөвлөлийн дарга нарт сургалт оров

Баянзүрх дүүргийн Ахмадын хорооноос 5 дугаар сарын 27-ны өдөр хороодын Ахмадын зөвлөлийн дарга нартай сургалт зохион байгуулав.

Уг сургалтын эхэнд дүүргийн Ахмадын хорооны даргын тушаалыг танилцуулж, цаашид Ахмадын хорооноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Ахмадын хорооны дарга Н.Батсүх дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн дүүргийн Ахмадын хорооны 2025 оны төлөвлөгөөнд тусгасан Ахмадын хөгжлийн төвийн зураглал, техник хэрэгсэл, өрөө, тасалгааны зохион байгуулалт, тохижилтыг хийх талаарх танилцуулга хийсэн юм.

Дараа нь Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргын хариуцлагатай албанд шинээр сонгогдож, албан үүрэгт ажилдаа орсон Н.Батсүх 24 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бүтээлч ажлынхаа талаар танилцуулга хийж, цаашид ийм хэлбэрийн зурагт тайланг гаргахдаа уг гарын авлагыг жишиг болгох нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн энэ үеэр 43 хорооны Ахмадын зөвлөлийн дарга нартай танилцсаны зэрэгцээ ирэх сарын эхний өдрүүдэд явуулах “Ахмадын зөвлөлийн дарга нарын ажилтай танилцах, зөвлөн туслах ажлын удирдамж”-ийг танилцуулж, санал солилцов.

Сургалтын төгсгөлд зарим Ахмадын зөвлөлийн дарга нарын санал хүсэлтийг нь сонсож, цаашид Ахмадын зөвлөлийн дарга нарт хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах аргачлал, соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулж явуулах гарын авлагатай болгох үүргийг зохион байгуулагч Б.Отгонбаярт өгсөн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн