Ахмадуудын дунд “Хийн дасгал”-ын тэмцээнийг зохион явууллаа.

Монгол улсын “Ахмад настны тухай хууль”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Соёлтой иргэн-2028” арга хэмжээний хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 26-нд ЧД-ийн Ахмадын хороо, ЧД-ийн 10 дугаар хороотой хамтран MG спорт төвийн зааланд ахмад настны эрүүл урт наслалтыг дэмжих, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ахмадуудын дунд “Хийн дасгал”-ын тэмцээнийг зохион явууллаа.

Монгол Улсын “Хийн дасгалын холбоо”-ны ерөнхийлөгч, Хийн дасгалын олон улсын хэмжээний багш, Хийн дасгалын олон улсын хэмжээний шүүгч доктор, профессор Х.Оюунбилэг, Монгол Улсын гимнастикийн холбооны олон улсын хэмжээний дасгалжуулагч, гимнастикийн олон улсын хэмжээний шүүгч Ц.Март нар шүүгчээр ажиллалаа.

Тэмцээний дүнгээр

Тэргүүн байр-23 дугаар хороо АЗД Б.Ичинхорлоо. Я.Мөнхбаяр ахлагчтай “Арга билиг” баг

Дэд байр-6 дугаар хороо АЗД Ч.Нарангуа. О.Цэгмэд ахлагчтай “Цоглог” баг

Гутгаар байр-5 дугаар хороо АЗД Ц.Хүрэлсүх. Л.Баярмаа ахлагчтай “Уянга” баг

Тусгай байр-10 дугаар хороо АЗД Г.Цэцэгээ. Б.Эрдэнэчимэг ахлагчтай “Эрч хүч” баг, 12 дугаар хороо АЗД Т.Оюунбаяр. Бадамханд ахлагчтай “Болор” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэмцээнд 10 хорооны 99 тамирчин оролцлоо. Цаашид энэхүү тэмцээнийг 10 дугаар хорооны нэрэмжит тэмцээн болгон жил бүр зохион явуулахаар боллоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн