Олон нийтийн оролцоотойгоор ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээг нэвтрүүлнэ

5 сар 31, 2025 / Comments (0)

Үйлчилгээ

🔷Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр манай улсад “Олон нийтийн оролцоотой ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх” нь туршилтын төслийг 2021-2025 онд хэрэгжүүллээ.

🔷Тус төсөлд Дархан-Уул аймгийн ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн СХД-ийн “Ачлалт хүүхдүүд” ТББ хамрагдсан.

🔷Эдгээр гурван байгууллага нь орон нутгийнхаа эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын үйлчилгээ үзүүлдэг төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хангаж, ахмад настнуудад цогц тусламж үйлчилгээг системтэйгээр үзүүлэх ажлыг хэрэгжүүлсэн байна.

🔷Ахмад настнуудад үйлчилгээ үзүүлэхдээ тэдний бие махбодын үйл ажиллагааны ерөнхий чадвар, эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүй, эдийн засгийн байдлаар эрсдэлийн гурван түвшинд ангилж, түвшин бүрд тохирсон үйлчилгээг санал болгож, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээнд хамруулжээ.

🔷Туршилтын төсөлд нийт 14 мянга гаруй ахмад хамрагдсан ба тэдгээрээс 3700 гаруйд нь эрсдэлийн үнэлгээ хийж, түүнээс 3-р түвшинд үнэлэгдсэн 400 гаруй хүнд 3-12 сарын хугацаатай кейс менежментийн цогц үйлчилгээ үзүүлсэн байна.

🔷2024 онд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийж, тус хуулийн хэрэгжилтийг хангахаар

☑️“Ахмад настанд цогц үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх журам”

☑️“Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, ААН, ТББ-ыг сонгон шалгаруулах журам”

☑️“Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах журам”

☑️“Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний жишиг үнэ, иргэний хариуцах төлбөрийн хэмжээ журам”-ыг боловсруулжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн