• Монголын ахмадын холбоо

    Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний төлөө тэмцсэн Ардын хувьсгалын ахмад партизан баатарлаг эх орончдыг халамжлах, тэдний эрхийг хамгаалах үүрэг зорилготойгоор тэр үеийн Улсын бага хурал, Ардын засгийн газар Партизаны хэрэг эрхлэх комисс-ыг 1931 онд байгуулсанаар эдүүгээгийн Монголын ахмадын холбооны үндэс суурь тавигдсан түүхтэй.

    Дэлгэрэнгүй…

Монголын ахмадын холбоо /цаашид МАхХ гэнэ/ нь Монгол улсын Үндсэн хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Ахмад настны тухай Монгол улсын хуулийн дагуу зохион байгуулагддаг ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлж ахмад настны талаарх төрийн тодорхой чиг үүргийг гэрээлэн хариуцаж гүйцэтгэдэг нийгэмд үйлчилдэг Үндэсний хэмжээний төрийн бус байгууллага-хуулийн этгээд мөн билээ.

МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Эрхэм зорилго

Монголын нийт ахмад настнуудын эрх, нийтлэг эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалж, тэдний ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах, ахмад настны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан төр, засгийн хууль, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, халамж, хөнгөлөлт, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үндсэн зорилт

Ахмад настнуудын эх орноо хөгжүүлэх, төр, нийгмийн ажил үйлсэд оролцож хувь нэмрээ оруулах чин хүсэл, санал санаачилгыг төр, засагт уламжлан хүргэж, төрийн тодорхой чиг үүргийг гэрээгээр хариуцан гүйцэтгэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх, төр, нийгэм, ахмад, залуу, хойч үеийн залгамж холбоог бэхжүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

МАхХ-ны бүтэц, удирдлага, зохион байгуулалт

МАхХ нь нутаг дэвсгэр, засаг захиргааны зарчмаар болон аж ахуйн нэгж байгууллагыг түшиглэн байгуулагдсан Ахмадын байгууллагуудаас бүрдэнэ.

Мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ

Үйлчилгээ

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт

Хууль эрх зүй

Гадаад харилцаа

Эвент үйл ажиллагаа

Арга хэмжээ, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай зарлал